Н.Энхбаяр: АН-ын даргатай уулзана, МАН, АН-ыг сайн муу гэлгүй чин сэтгэлээсээ тусална
МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордонд “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдтэй уулзжээ. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Та Төрийн ордонд ямар асуудлаар ирж байна вэ?
-Би намын гишүүдтэйгээ уулзаж, төр, засгийн газрыг байгуулах асуудлаар мэдээлэл солилцохоор ирлээ.
-Таныг Шадар сайд болохоор ирлээ гэх мэдээлэл байна. Үнэн үү?
Миний зөвлөгөө хэрэгтэй бол би зөвлөж туслахад бэлэн байна. Өөрийнхөө хэлэх үг, бодлоороо тусалъя гэж бодож байна. Би МАН, АН-ыг сайн муу гэлгүй чин сэтгэлээсээ тусалъя гэж бодож байна. Манай нам эвсэл дотроо олон ч түрэмгийлж ажилладаггүй. Ойлголцох зөвлөлдөх маягаар ажиллаж байна. АН-тай хамтарч ажиллаж байгаа гэрээний хувьд олонх биш. Харьцангуй цөөхөн. Өөрсдийн бодлогоо тулгах, хэрэгжүүлэх бололцоо хомс. 2012 онд ард түмэн санал өгөхдөө аль нэг нам дангаар Засгийн газар байгуулах бололцоо олгоогүй. Олон суудал авсан АН бусад нам эвсэлд Засгийн газарт хамтарч ажиллах санал тавьсан. Манай “Шударга ёс” эвсэлд тавьсан саналыг бид хүлээж авсан. Энэ саналын дагуу явж байгаа. Бид 2012 оноос хойш Засгийн газарт хамтарч ажилласан. Одоогоор гэрээ дүгнэх асуудал гараагүй.
-Та Ерөнхий сайдтай уулзсан уу?
-Уулзаагүй байна.АН-ын даргатай уулзана гэж бодож байгаа.
-Н.Алтанхуяг даргын үед АН-тайтанай нам гэрээ байгуулсан. Энэ гэрээ үргэлжлэх үү?
-Бид тэр үед АН-тай хамтарч ажиллах гэрээг нам дотроо бага чуулган, гүйцэтгэх хороогоороо хэлэлцсэн. Энэ утгаараа манай намын дүрмийн дагуу хийгдсэн учир ямар нэг асуудал гараагүй. Харин АН-ын хувьд гэрээний асуудлаар дотроо ойлголцоогүй юм уу, ямар нэг зүйл дутуу хийгдсэн үү маргаан өрнөсөн. АН-д өрнөсөн учир бид орж дүгнэх бололцоо байхгүй.Бид хамтарч ажиллая, улс орныхоо төлөө зүтгэе гэсэн. Түүнээс бус ямар нэг нам, албан тушаалтныг , бүхэл бүтэн намыг эвгүй байдалд оруулъя гэж бодоогүй шүү. Хэнээс болоод нам нь, хүн нь хэцүү байдалд ороод байна вэ? Заавал МАХН-аас санал тавьсан учраас ашиглаад, хэн нэгнийхээ мууг үзэх шаардлага байхгүй.
-Та гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч өршөөлийн хуульд хамрагдаж байна гэж ойлгож болох уу?
-Мэдэхгүй. Миний ойлгосноор хаалттай хэлэлцсэн учраас доторх цэг таслал, таны хэлж байгаа шиг үг, өгүүлбэр байгаа юу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Хаалттай хэлэлцэж шийдвэр гарсныг мэдэж байна.Би гэм буруутай үйлдэл хийсэн юм байхгүй. Үүнийг ч хууль хяналтын байгууллага шалгаад тогтоох байх. Улс төрийн зориудын даалгавраар хийсэн зүйлийг эсэргүүцэжбайгаа. Ийм хэлмэгдүүлэлтийг Монголд гаргаж болохгүй.1930-аад онд амсч байсан хэлмэгдүүлэлтийг давтаж, ухарсан алхам хийж болохгүй. Бүхэл бүтэн сургамж авсан ард түмэн. Н.Энхбаярт ард түмэн хайртайдаа биш,хэлмэгдүүлсэн гэдэг утгаар нь намайг өмөөрч, “хэлмэгдүүлэлтийг хийж болохгүй” гэж хүмүүсбайр сууриа илэрхийлж байгаа. Би мундагтаа, бусдаас ялгарсандаа ард түмний хайрыг татсан юм биш.Улс орныхоо эрх ашгийн төлөө бүгдээрээ хүчээ нэгтгэж зүтгэх хэрэгтэй.
-Төрийн бодлого үйл ажиллагаа зөв явж байгаа юу? Та ямар байр суурьтай байна вэ?
-Би мэдээлэл сайн цуглуулах ёстой. Одоогоор дөнгөж хүрч ирчихээд дүгнэлт хийгээд байхгүй. Хэдийгээр интернэт, вэб сайтуудаар мэдээлэл авдаг ч гэсэн дөнгөж онгоцноос буугаад 12 цаг ч болоогүй байж дүгнэлт өгөөд зогсох нь ёсзүйн хувьд ч болохгүй.
-“Тавантолгой”-г ард түмний мэдэлд өгнө гэсэн таны хөтөлбөр хэрэгжсэнгүй?
-Бид Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх бололцоотой байсан бол энэ асуудал хэрэгжинэ. Нэгэнтээ манай эвсэлд 11 суудал УИХ-д оногдсон. Парламентад олонхи болох бололцоогүй. Бид Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа. Төр, засаг тогтвортой ажиллаж байх ёстой. Энэуламжлал хадгалагдах ёстой. Тогтвортой ажиллуулахын төлөө ажиллаж байна. Бодлогоо хэрэгжүүлэх бололцоо бидэнд олдоогүй. Тэглээ бид гэдийгээгүй. Монгол хүний цалин буухгүй, ургац хураагдахгүй, зам нь тавигдахгүй байвал хэн ч хожихгүй.
-2016 оны сонгуульдта нэр дэвших үү?
-Та бүхэн бүх зүйлийг яриулчих гээд байна уу. Нуугаад байгаадаа биш, одоогоор асуудалбүрэн шийдэгдээгүй байна. Түүхий, мэдээлэл байхгүй асуудлууддаа хариулж чадахгүй. Өнөөдөр эвсэлдээ, АН-д туслаад Засгийн газрыг байгуулахад миний ямар туслалцаа хэрэгтэй байна, тусална. Дахин хэлэхэд Монгол Улс хөгжиж чадна. Монгол хүн хэнээс ч дутуугүй сайхан амьдрах бололцоотой. Энэ бүхэнд миний тусалж чадах зүйл юу байна. Тэр бүхэнд тусалъя гэдэг чин сэтгэлтэй байна.
-Тусалъя гэдэг нь Шадар сайд болохгүй юм гэхэд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаад явъя гэсэн бодол байна уу?
-Ямар нэг албан тушаал хэрэггүй. Албан тушаал авахаараа зөвлөдөг юм биш. Би өөрийнхөө үзсэн харснаар хэлэхэд болно. Төр, засагт суугаа хүмүүс асуудалд авах, гээхийн ухаанаар хандаж чадна.
-АН-ын удирдлагууд танд Шадар сайдын албан тушаал санал болговол яах вэ?
-Одоогоор санал тавиагүй байна. Би өнөөдөр ямар нэг албан тушаал авах хүсэлгүй байна.
-Та эх орондоо бүрмөсөн ирсэн үү?
-Хэрэгжүүлэх ажил дуусаагүй байгаа. Одоогоор хөдөө гарч амаръя гэсэн бодолтой байна. Рашаан усанд орж, цагаан идээгээ амсаж, уул усандаа гарч Монгол агаараа амьсгалж, монголчуудтайгаа уулзаж, монгол хэлээрээ ярьж, бие сэтгэлээ тэнхрүүлье гэсэн бодолтой байгаа. Дээр нь аав, ээжтэйгээ уулзана, ард түмэнтэйгээ хууч хөөрч хамт суух нь том амралт болно. Би ирж очин эмчилгээгээ үргэлжүүлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ