Тулиса “X Factor”-ыг орхино

“ X Factor” тэмцээний дараагийн улирлын шүүгчдийн бүрэлдэхүүнээс Тулиса татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр өөрийн Twitter хуудсаараа дамжуулан “ Би ирэх улиралд тэмцээнийг шүүж чадахгүй” хэмээн зарласан байна. Түүнчлэн “ Энэ тэмцээнийг шүүж, оролцогчидтой хамт байхад гайхалтай байсан. Гэсэн ч юм бүхэн өөрчлөгддөг шүү дээ. Миний хувьд ч мөн ийм л зүйл болж байна” хэмээн хэлжээ.

Тулиса 2011 оноос хойш тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа.Түүний дасгалжуулсан хамтлаг ч ялалгчаар тодорч байсан удаатай. Хүмүүс түүнийг гайхалтай сайхан бүсгүй гэдгээс гадна, чадварлаг эмэгтэй хэмээн үнэлдэг.

Харин шоунд Шерон Озборн эргэн ирж байгааг дуулгахад таатай байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ