Эрүүл мэндийн салбарт инженер хэрэгтэй байна гэв
АНУ-аас манай улсад үзүүлж буй хүмүүнлэгийн үйл ажиллагааны шугамаар хүрэлцэн ирсэн хорт хавдрын мэс заслын их эмч ноён Жон Р Хэнду, нойрсуулагч их эмч, доктор Патрисиа Грамлинг Боб нар УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2013.05.22/ бараалхлаа.
2000 оноос хойш хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж ирсэн дээрх эмч нар өнгөрсөн хугацаанд нийтдээ 70-аад хүнд цээжний хөндийн мэс засал хийсэн байна. Уулзалтын үеэрхатагтай Патрисиа манай улсын эрүүл мэндийн салбар хөгжиж байгааг онцоллоо. Түүнчлэн эрүүл мэндийн шинэ тоног төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчинманай улсад дутмаг байгааг ноён Жон Р Хэнду дуулгасан.
УИХ-ын дарга З.Энхболд АНУ-ын эмч нарын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд талархаж байгаагаа илэрхийлээд мэс засал хийлгэх шаардлагатай иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх, улмаар монголын эмч нартай туршлага хуваалцаж байгаа ажилд нь амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ