Олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголд болно

Хууль сахиулахын их сургуулиас санаачлан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнас Зайделын сантай хамтран “ Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогын хэрэгжилт, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг маргааш Төрийн ордонд зохион байгуулах юм. Уг хуралд дотоодын хууль сахиулах төрийн байгууллага, их дээд сургууль, хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, төрийн бус болон олон улсын 75 байгууллагын 700, гадаад улсын 20 гаруй төлөөлөгч, манай улсад суугаа элчин сайдын зарим яамд оролцох юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар эхлүүлсэн хууль сахиулах үйл ажиллагааны шинэтгэлийн асуудлыг эрдэмтэн судлаачдаар онолын түвшинд хэлэлцүүлж тэдний санал шүүмжлэлийг өрнүүлэн зөвлөмж гаргах “ Гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогын үзэл баримтлал”-ын талаарх баримт бичиг боловсруулхад чухал ач холбогдолтой. Хурлыг нээж Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис үг хэлэх бөгөөдЕрөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга нар үг хэлж, хууль зүйн салбарын эрдэмтэд, практик байгууллагын судлаачид илтгэл тавих юм. Нийт 50 орчим илтгэл ирүүлсэнийг эмхэтгэл болгон гаргах бөгөөд үүнээс 21 илтгэл хэлэлцүүлэгдэх юм.

П.Нандинчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ