Жохар Царнеавын шүүх хурал хойшилжээ
Өнгөрсөн сард АНУ-ын Бостон хот хотод марафон тэмцээний үеэр хоёр тэсрэх бөмбөг дэлбэлж, гурван хүний амийг хөнөөж, 260 хүнийг гэмтээсэн хэрэгт буруутгагдаж буй Жохар Царнаевын шүүх хуралдаан хойшлогдсон байна.
Жохар Царнаевын хэргийг хэлэлцэх анхан шатны шүүх хурал энэ сарын 30-нд болно хэмээн товлогдсон байсан ч өмгөөлөгч, прокуроруудын зүгээс шүүх хурал эхлүүлэхэд одоо байгаагаас илүү бэлтгэл шаардлагатай гэж үзжээ. Тиймээс ирэх сарын хоёрны өдөр шүүх хурлыг эхлүүлэхээр болсон байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ