Нэг өмгөөлөгчийн эрхийг хасчээ
Анх 1928-05-24 нд Олон ардад тусламж үзүүлэх бүлгэм нэртэй байгуулагдаж байсан өмгөөлөгчдийн холбоо өдгөө 85 дахь жилийнхээ ойг тэмдэглэж байна. Ойгоо угтах арга хэмжээг дурдвал:
- Өмгөөлөгч ногоон байгаль аяан 2013 оны тавдугаар сарын 11-нд
- Өмгөөлөгч нийгмийн сайн сайхны төлөө өдөрлөг 2013 оны тавдугаар сарын 24-ний өдөр болох бөгөөд энэ өдөр улс орон даяар өмгөөлөгчид ард иргэддээ эрх зүйн туслалцаа өгнө.
- Эрүүл өмгөөлөгч явган аялал. Нийслэл хотод Богдхаан уулын “Баруун ширээтийн ам” руу явган аялал энэ сарын 25-иы өдөр хийх юм.
- Өмгөөлөгчийн бие даасан, хараат бус байдал Олон улсын бага хурал болох юм. Уг хурал энэ сарын 27-ны өдөр “Кемписки” зочид буудлын хурлын танхимд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ-ын төлөөлөгчид, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны төлөөлөгчид оролцоно.
- Баярын хурал, урлагийн тоглолт энэ сарын 28-ны өдөр болж ойн арга хэмжээ өндөрлөх юм.
Дашрамд дурдахад Өмгөөлөгчдийн сахилгын хороонд энэ оны байдлаар 120-130 гомдол ирсэн бөгөөд үүнээс нэг өмгөөлөгчийн эрхийг хасч хариуцлага алдсан өмгөөлөгчийг сануулга, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авчээ.
П.Нандинчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ