ТЕГ-ын даргын суудалд хэн дуртай нь суух ёсгүй

Аливаа улс орны аюулгүй байдлыг Тагнуулын ерөнхий газар хариуцдаг билээ. Тэр ч утгаараа ТЕГ-ын даргын суудал гэдэг хэн дуртай хүн суух ёсгүй ямар ч намын харъяат бус мэргэшсэн хүн байх нь тодорхой. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн баруун гар Б.Ариунсанг томилсон нь намууд болон ТЕГ-ын ажилтнуудын дургүйцлийг ихээхэн төрүүлж байна. Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Монголын Уламжлалын Нэгдсэн Нам байр сууриа илэрхийлж, мөрдөх албаны тухай хууль гарвал ТЕГ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрнэ. Монгол Улсын тагнуулын байгууллага бол улстөрждөг байгууллага биш, тангараг өргөсөн, улс орны аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нарийн мэргэжлийн байгууллага ба төрийн онцгой обьект. Гэтэл энэ байгууллагын даргын ажил албаны талаар ямар нэг ойлголтгүй мэргэжлийн бус этгээдийг томилсон. Монголын үндэсний аюулгүй байдлаар тоглохын эсрэг хатуу байр суурь барина хэмээгээд энэ хууль бус үйлдлийг зогсоохыг УИХ-д суудалтай намуудад уриалав.

П.Нандинчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ