Үр тарианы үнэ “Русагро”-гийн санхүүг доройтууллаа
Оросын хөдөө аж ахуйн бизнесийн хамгийн том корпораци “Русагро” он гарсаар 19 сая ам.долларын алдагдалтай ажилласан гэж Олон улсын санхүүгийн тайланд дурджээ. Энэ нь олон улсад үр тариа, махан бүтээгдэхүүний үнэ буурсантай холбоотой юм байна.
Тухайлбал, гахайн махны хэрэглээ баруунд эрс буурч, худалдааны эргэлт даруй тэрбум ам.доллараар буурсан. Мөн үр тариа, эрдэнэшиш, гурвалжин будааны эрэлт долоон хувиар буурсан нь “Русагро”-гийн орлогыг жилийн өмнөхөөс 852 сая рублиэр багасгажээ. Үүнээс гадна тариалалтын цаг эхэлсэн нь корпорацийн санхүүд нэлээд том дарамт учруулж байгаа гэжээ.
Д.Амар
О
СЭТГЭГДЭЛ БИЧИХ