Өмнөговьд “Залуучууд-Хөдөлмөр”- 2013 чуулган боллоо

Хөдөлмөрийн яамнаас Монгол орны 21 аймаг, есөн дүүрэгт хөдөлмөрийн бага чуулган зохион байгуулах ажил үргэлжилсээр байна. Саяхан Өмнөговь аймагт “Залуучууд-Хөдөлмөр”-2013 чуулган боллоо. Чуулганд төрийн болон ТББ, хувийн хэвшил, малчин, ажил олгогч зэрэгнийт 150 гаруй иргэн оролцов.

“Залуучууд-Хөдөлмөр”-2013 уриан дор болсон чуулганаар “Ажилтай орлоготой монгол хүн” аймгийн хөтөлбөрийг батлах,Залуучуудын талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтыг тодорхойлж, залуучуудын санал бодлыг сонсжээ. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын байр нэмэгдүүлэхэд төр,иргэн, хувийн хэвшлийн үүрэг оролцоо”, “Ажил олгогчын үүрэг оролцоо, залуучуудын хөгжлийн бодлого, шинэчлэлийн талаарх залуучуудын оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнөж, иргэд, аж ахуйн нэгж, ажил олгогчбайгууллагуудаас олон санал гаргажээ. Мөн Хувь хүний хөгжлийн институтын лектор багш нар “Амьдрах ухаан - Амжилтын хөтөч”, “Зорилгодоо хүрэх арга замуудаа тодорхойлох нь” лекц уншсан нь залуучуудын сонирхлыг татав.

Өмнөговь аймгийн хувьд 2012 оны жилийн эцсийн суурь судалгаагаар 56598 хүн амтай, үүнээс хөдөлмөрийн насны 31248 иргэн байгаагаас 22402 иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг, 4771 иргэн ажилгүй юм байна. Тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэдээллийн санд 2013 оны 4 сарын 15-ны байдлаар 280 иргэн зуучлагдан байнгын болон түр ажилтай болсон ба зуучлагдсан иргэдийг насны байдлаар авч үзвэл 15-24 насны иргэн 80, 25-34 насны 98, 35-44 насны 61, 45-59 насны 41иргэн байгаа нь тухайн сарын байдлаар 25-34 иргэд хөдөлмөрийн идэвх сайтай байгаа нь харагдаж байна.

Иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгон мэргэжилтэй ажилтан бэлтгэхзорилгоор “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд МСҮТ-д 107 суралцагч хамрагдан гэрээт ажил олгогч байгууллагууд дээрээ мэргэжлийн дадлага хийж байгаа бол дараагийн ээлжийн 99 суралцагч онолын сургалтад хамрагджээ.

Эх сурвалж: Шууд.мн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ