“Хүчит шонхор” захын түрээслэгчид ШӨХТГ-т ханджээ

“Хүчит шонхор” худалдааны төвийн махны павилон түрээслэгчид өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд түрээс нь 250 мянга байснаа нэг сая төгрөг болж дөрөв дахин нэмэгдсэн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Тус захын удирлагууд үүнийг эсэргүүцсэн түрээслэгчидээ гаргаад өөр түрээслэгчид авч байгаа аж. Мөн нэг сая төгрөгийн түрээсийг бүрэн төлөөгүй 750 мянган төгрөг төлсөн түрээслэгч нарыг хугацаандаа түрээсээ төлсөнгүй, дутуу төлсөн гэсэн шалтгаанаар нэг сарынтүрээсийг нэг сая 500 мянган төгрөг болгож нэмжээ. Түрээслэгч нар лангуугаа алдахгүйн тулд нэхсэн нэг сая 500 мянган төгрөгийг нь төлсөн байна. Харин төлөөгүйг нь ажиллуулахгүй, лангууг ньхаажээ.Тиймээс эдгээр түрээслэгч өчигдөр ШӨХТГ-т албан ёсны бичгээр мэдэгдсэн бөгөөд хариу хүлээж байгаа юм байна.


Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ