Эрх мэдэлтэй, залуу сэтгэлгээтэй, хариуцлагатай хүн ерөнхийлөгч болно
Оросын зөн билигч Фатима Хадуева өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Тэрбээр хэлэхдээ “Монголчууд их амгалан тайван, найрсаг зочломтгой, ямар нэг шийдвэр, заавар хүлээсэн мэт их хүлцэнгүй ард түмэн юм.” хэмээсэн юм. Монголчуудыг хүндэтгэж монгол үндэсний дээл өмсөж ирсэн түүнээс энэ ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялалт байгуулах бол гэж асуухад “Сонгууль болох гэж байгааг мэдээгүй ээ. Гэхдээ ямар хүн сонгогдохыг харахыг хичээлээ. Энэ хүн эрх мэдэлтэй, хариуцлагатай, залуу сэтгэлгээтэй, зоригтой хүн байна” гэсэн юм. Түүний уулзалт Улаанбаатар ресторанд өнөөдөр 19.00 цагаас болно. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс иргэдийг энэхүү арга хэмжээнд оролцон түүнтэй хамт хооллож, энергиэс нь хуваалцах боломж олгож байна.VIP уулзалтад ирсэн хүн болгонд ОХУ-ын зөн билэгтэн шившлэгтэй чулуу бэлэглэх гэнэ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ