Хүүхдүүд гарцаар гарахдаа ч осолд орж байна

Өчигдөр Баруун дөрвөн замын урдах Рокмон төвийн дэргэдэх уулзвараар гарцаар гарч явсан бага ангийн охиныг нэгэн машин мөргөж осол гаргасан юм. Явган зорчигчдын анхаарал болгоомжгүйгээс үүдсэн осол гардаг ч илүүтэйгээр жолооч нарын хариуцлагагүй байдлаас шалтгаалсан ослууд гардаг.

Нэн ялангуяа сүүлийн үед бага насны хүүхдүүд автомашины осол өртөх нь ихэссэний нэгэн жишээ энэ.

Улаанбаатарчуудын хүүхдүүд хичээл сургуульдаа явах замдаа хүний амь насны үнэтэй , маш өндөр хариуцлага тээж явдгаа умартсан хайнга нэгний золиос болсоор байх уу. Бүр сүүлдээ гарцаар гарч байгаа хүүхдийг ч дайрч унагадаг болжээ.

Гэрэл зургийг Э.Энхтүвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ