Тунист коронавирусээр нэг хүн амиа алдлаа
Сүүлийн үед тархалт өндөртэй байгаа (NCoV) буюу коронавирусээр нас барагсдын тоо нэмэгдэх хандлагатай байна. Өчигдөр энэ халдвараар өвчилж Тунист нэгэн эрэгтэй нас баржээ. Энэ нь коронавирусын Африкт гарч байгаа анхны тохиолдол болон бүртгэгдсэн байна.
Нас барсан эр 66 настай бөгөөд саяхан Саудын Арабт зочилсон гэнэ. Анх энэ вирус2012 онд илэрсэн бөгөөд одоо хэр нь вирусын эсрэг эм бэлдмэл гаргаж амжаагүй байгаа. Энэ он гарсаар коронавирусээр 41 хүн өвчилснөөс 20 хүн нь амь насаа алдсан. ДЭМБ-ын өгч буй мэдээллээр энэ вирус нь 2003 дэлхий дахинд тархаад байсан “САРС”-ын өөр нэгэн хэлбэрийн вирус хэмээн оношлоод байгаа.
Одоогийн байдлаар коронавирус Саудын Арабаас гадна Йордан, Катар, АНЭ, Англи болон Францад тохиолдлууд илэрсэн.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ