Их аварга Д.Дагвадорж АН-д элслээ
Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Ардчилсан намд элсэж, намын үнэмлэхээ гардаж авлаа. Тэрбээр "Би ухаан орсон цагаасаа ардчиллыг дэмжиж ирсэн. 2000 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ардчиллын үйл хэрэг, Ардчилсан намын бодлогыг хувь хүнийхээ хувьд идэвхитэй дэмжиж байсан. Өнөөдөр албан ёсоор намд элсэж байгаадаа баяртай байна" хэмээлээ. Намын батлахыг нь УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга түүнд гардуулав. Түүний ах Д.Сумъяабазар МАН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа билээ. Ах дүү хоёрын улс төрийн үзэл бодол заавал адилхан байх албагүйг энэ хоёр харуулж чадлаа. Ийнхүү Д.Долгорсүрэн зааных АН-д ч, МАН-д ч нүүртэй болов.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ