Хойд Солонгос цэргийн удирдагчаа солилоо

Өнөө өглөө Хойд Солонгосын мэдээллийн хэрэгслүүдээр удирдагч Ким Чен Ун цэргийн удирдагчаа сольсон тухайгаа албан ёсоор зарлалаа. Шинээр томилогдсон цэргийн удирдагч Ким Кёк Сик ажлаа хүлээж авсан даруйдаа Пхеньяны төв нисэх онгоцны буудлаас Хятадыг зорьж байгаа. Түүний энэ айлчлал Хятад, Хойд Солонгосын хооронд үүсээд байгаа загасчдын асуудалд анхаарлаа хандуулна хэмээн дамжуулж байна. Ким Кёк Сик улсаа төлөөлсөн онцгой үүрэг бүхий төлөөлөгчийн хувиар Хятадад айлчилж байгаа юм. Уулзалт эхэлсэн ч энэ талаар ямар нэгэн нарийн тодорхой мэдээлэл ирүүлээгүй байна. Гэхдээ зөвхөн барьцаалагдсан загасчдын асуудлаас гадна хоёр улсын харилцаа, хоёр Солонгосын асуудал ч нэлээд яригдана хэмээн ажиглагчид хэлж байна.

Шинээр томилогдсон Ким Кёк Сик өмнө нь энэ албан тушаалыг 2009 он хүртэл хагшиж байсан нэгэн. Түүнээс өмнө Батлан хамгаалахын сайдаар ч ажиллаж байжээ. Гэхдээ цэргийн удирдагч нь Батлан хамгаалахын сайдаас хамаагүй илүү эрх мэдэл, хариуцлагатай албан тушаал юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 29 мин