Н.Удвал нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа

Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байгаа Эрүүл мэндийн сайд Н.Удвал нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа. Түүнд баяр хүргэхээр УИХ-ын гишүүн Л.Цог, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан болон намын аппаратын ажилтнууд хүрэлцэн иржээ. Тэрбээр нэр дэвшиигчийн үнэмлэхээ авсны дараа Сүхбаатарын талбай орж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөнө.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ