Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж байгаа УИХ-ынгишүүн Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Түүнийг дэмжиж баяр хүргэхээр намын журмын нөхөд болох УИХ-ын гишүүн Н.Энхболд, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нар хүрэлцэн ирж, баяр хүргэлээ. Тэрбээр сонгуулийн ерөнхий хорооноос мандатаа өвөртөлж, Соёлын төв өргөөнд сурталчилгааныхаа нээлтийг албан ёсоор хийхээр явлаа.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ