Ааваа ч түвэггүй үүрдэг долоон настай хүчтэн
Хятад улсын иргэн долоон настай Ян Жинлог гэдэг хүү хар багаасаа маш их чадалтай хүн болох нь мэдэгдэж эхэлжээ. Нэгдүгээр ангид ч орж амжаагүй тэрээр аавыгаа үүрээд явдаг, бүтэн шуудай гурилыг түвэггүй өргөөд авчирдаг болсон гэнэ. Анх харахадЯн Жинлог бол хэт таргалсан жирийн Хятад хүүхэд шиг харагдана. Гэтэл үнэн хэрэг дээрээ энэ бол агуу хүчтэй хүүхэд юм. Тэр биеэрээ олс ороож байгаад 1,8 тонн жинтэй автомашиныг түвэггүй чирээд явдаг ажээ. Ян хүү одоо 50 кг жинтэй боловч түүний булчингийн масс илүү хурдтай өсөж эхэлжээ. Ийм чадалтай болсон явдал аавынх нь өгдөг тусгай хоолноос болсон гэж хөршүүд нь тайлбарладаг ажээ. Ян Жинлог сургуульд дөнгөж орж байгаа бөгөөд сургуулийн үе тэнгийн хүүхдүүдээс бүтэн хагас жингээрээ илүү юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ