Парк өмнөх үнээрээ үйлчилнэ
Үндэсний соёл амралтын хүрээлэн өмнөх үнээрээ үйлчилж эхэллээ. Өмнө нь тоглоом бүрт тус тусад нь тасалбар худалдаж авдаг байсан бол тэд багцын үнэтэй болоод байсан юм. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчид 20 мянган төгрөг төлөөд бүтэн өдрийн турш хязгааргүй тоглох хувилбарыг гаргасан. Харин энэ байдал нь Үндэсний соёл амралтын хүрээлэнд ядуусын хүүхэд үйлчлүүлэх боломжгүй боллоо. Мөн Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна хэмээн хэл амны бай болоод байсан.Тэгвэл ШӨХТГ-аас шалгалт хийгээд,хотын холбогдох удирдлагуудтай хэлэлцэж үзээд өмнө нь баримталж байсан үнээрээ үйлчлэх шийдвэр гаргажээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ