Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Ингэснээр сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх бүрэн боломжтой болж байна. Түүнийг нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах үеэр нэг намын нөхөд болох Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүд Г.Баярсайхан, С.Одонтуяа, Р.Бурмаа, Ш.Түвдэндорж, АН-ын нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан болон Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл нар ирж баяр хүргэлээ. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж үнэмлэхээ гардаж авсны дараа шууд хөдөө орон нутгийг зорилоо. Тэрээр Дорнод аймгаас сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлэх юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ