Колумбд Испанийн хоёр иргэн хулгайлагджээ

Колумбын Ла Гуажира хотод буюу Венесуэлийн хилийн орйолцоо Испанийн хоёр жуулчин хулгайлагдсан хэмээн албаны эх сурвалжууд мэдээлж байна. Хохирогчид гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд өнгөрсөн баасан гаригаас эхлэн халдлагад өртөж ор сураггүй алга болсон бол Испанийн талынхан өчигдрөөс эхлэн хүн хулгайлах гэмт хэргийн золиос болсон хэмээн мөрдлөг, шалгалтыг эхүүлээд байна.

Барьцаалагч этгээдүүд хохирогчдын гэр бүлийнхэнтэй холбоо тогтоосон байна. Тэдгээр этгээдүүдийг зүүний хүчний босогчдын “Farc” бүлэглэлийнхэн мөн байх хэмээн сэжиглэж байгаа тухайгаа Колумбын албаныхан мэдээлжээ.

Барьцаалагдсан хосуудыг Санчес Фернандез болон Мариа Консепцион гэдэг. Тэдний Колумб дахь аялал бараг дуусч бай. Хосууд өөрсдийн машинаараа ийнхүү аялж байсан бөгөөд баасан гаригийн орой тэдний машиныг эвдэрч хэмхэрсэн байдалтай эзэнгүй байхад нь цагдаа нар олжээ. Хулгайлагдсан хүмүүсийг эрэн хайж, суллах ажиллагаанд хоёр улсын хамтын ажилллагаа нэлээд чухал хэмээн Испанийн гадаад харилцааны сайд хэлж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 29 мин