Нотр-Дамын сүмд амиа хорложээ
Францын нэрт зохиолч Доминик Веннер Парисын адарт Нотр Дамын сүмийн гол шүтээний өмнө амиа хорложээ. Зохиолч өдгөө 78 настай байсан юм. Тэрээр өөрийгөө буудан хороосон бөгөөд өвөр дээрээ хэд хэдэн захидал тавьсан байжээ. Түүний үлдээсэн захидлаас үзвэл саяхан батлагдсан ижил хүйстний гэрлэлтийг дэмжсэн хуулийг эрс буруушаасан аж. Энэ хууль өнгөрсөн ням гаригт хүчин төгөлдөр болсон билээ. Үүнээс өмнө францчууд хэд хэдэн удаа томоохон жагсаал хийж үүнийг эсэргүүцэж байсан юм.
Эмгэнэлт хэрэг Парисын Бастилийн талбайд ижил хүйстнүүдийн баярын концертоос хэдхэн цагийн өмнө буюу орон нутгийн цагаар 16 цагийн орчимд болсон байна.
Нотр-Дамын сүмийн 850 жилийн ой угтсан баярын арга хэмжээний өмнөхөн ийм дуулиантай хэрэг гарсан нь францчуудыг нэлээд үймүүлэхэд хүрээд байна. Ялангуяа ижил хүйстнүүдийн асуудал дээр маргаан дагуулж эхлээд байгаа ажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ