Лениний музейн хурал маргааш болно
Нийслэлийн шүүхэд ТӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч МАН-ын Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан болж, Лениний музейн өмчлөлийн маргааны асуудлыг авч хэлэлцсэн. Хуралдаанаар Төрийн өмчийн хорооны хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн 1997 оны Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.
Энэхүү шийдвэрийн дагуу Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан маргааш 14.00 цагаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүх хурлын танхимд болно.
Хуралд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяр, музей хариуцсан мэргэжилтэн н.Мэндсайхан болон Төрийн өмчийн хорооны төлөөлөл оролцоно.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ