Хятадын хоцрогдсон технологитой үйлдвэрүүд Монголд нээгдэж байна

Засгийн Газар яаралтай дотоодынхоо цементийн үйлдвэрүүдийг дэмжин стратегийн бодлого явуулахгүй бол хятадад хаагдсан жижиг хоцрогдсон технологитой үйлдвэрүүд Монголд нээгдэж цементийн үндэсний гурав дөрвөн үйлдвэрийг шахан гаргаж ч болзошгүй.

Цементийн импортын татавар танван хувь байдаг ба Хятадын 30-40 компани импортоор цемент оруулж ирдэг. Монголынхоо цементийн үйлдвэрүүдийг дэмжвэл одоо 500 мянган тонн үйлдвэрлэдэг цементээ хоёр сая тонн болгож 2015 он гэхэд импортоо хааж татвараа нэмэх боломжтой бөгөөд байгаль экологид хоргүй цементийг үйлдвэрлэхюм.

Ер нь цемент гураваас зургаан сарын хугацаатай байдаг бол Хятадаас орж ирж байгаа цемент хугацаа нь дууссан байдаг. Дашрамд дурдхад Хятадын цементийн үйлдвэр 2,7 тэрбум тонн цемент үйлдвэрлэдэг юм байна.

П.Нандин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ