Сурын хотын АШТ бямба гарагт эхэлнэ

Энэ оны 1-р сард бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилж шинэ удирдлагатай болсон МСХ энэ бямба гарагт хотын АШТ-ийг зохион байгуулах гэж байна. Энэ тэмцээн нь харваачдын хувьд үндэсний их баяр наадмын бэлтгэл харваа болох юм. Хотын АШТ энэ сарын 25-ны өдөр үндэсний сурын зурхайд нээлтээ хийж ням гарагт өндөрлөнө. Харин зарим клуб, хотын дүүргүүдийн нээлттэй харваа ээлж дарааллан болж байгаа. Өнгөрөгч амралтын өдрүүдэд СХД болон Зэв клубын нэрэмжит нээлттэй харваа болсон юм. Тэгвэл харваачид ирэх сарын сүүлчээр үндэсний их баяр наадмын бэлтгэлдээ гарах ажээ. МСХ-ны ерөнхийлөгчөөр Ч.Энхтайван, дэд ерөнхийлөгчөөр н.Батням, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Хүрэлбаатар нар ажиллаж байна.

Одоогийн байдлаар 160 орчим харваачид хотын АШТ-д өрсөлдөхөө бүртгүүлжээ. Хотын АШТ буриад, урианхай, үндэсний сур гэсэн 3 төрлөөр медалийн эздээ тодруулна. МСХ-ноос энэ жил 23 тэмцээн уралдаан зохион байгуулах төлөвлөгөөний дагуу хотын АШТ-ийг явуулж байгаа аж.

А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ