Даамын УАШТ үргэлжилсээр
2013 оны 100 буудалт даамын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг 5-р сарын 20-ноос 28-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод зохион байгуулж байна. Тэмцээнд даамын шилдэг мастерууд өрсөлдөж байна.
Улсын аварга цолны төлөө өрсөлдөгчид дотор Азийн 4, Монгол улсын 10 удаагийн аварга, Монгол улсын гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг (Эрдэнэс тавантолгой ХХК), Улсын 5 удаагийн аварга, Ази тивийн аварга, олон улсын их мастер Г.Ганжаргал (Алтан хүнс групп), 2013 оны Азийн аварга, олон улсын их мастер Д.Баттулга (Хасу Мегаватт ХХК), 2013 оны Азийн аварга, олон улсын их мастер Э.Мандахнаран (Сүхбаатар аймаг), 2007 оны өсвөр үеийн дэлхийн аварга, дэлхийн даамын холбооны мастер Г.Гэрэлболд нарын зэрэг шилдгүүд өрсөлдөж байна. Эрэгтэй эмэгтэй 2-р тойрог өнөөдөр өндөрлөлөө. Эрэгтэйчүүдээс Д.Баттулга 4 оноотой тэргүүлж байна. Харин эмэгтэйчүүдээс н.Амгалан 3 оноотой тэргүүлж байна. Хамгийн залуу 13 настай тамрчин, их мастер 2013 оны Азийн аварга Э.Мандахнарантай 2-р тойрогт тэнцлээ.
Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд манай улсын эрэгтэй12, эмэгтэй 9 тамрчин тойргийн журмаар өрсөлдөж 2013 оны "Улсын аварга" тодорно. Оролцож байгаа тамирчид нь өнгөрөгч 3 дугаар сарын хагас шигшээ тэмцээн болон өнгөрсөн жилийн медальт байр эзэлсэн шилдэг мастерууд юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ