АНУ Сирийн асуудалд ОХУ-ыг буруутгаж байна

АНУ-ын зэвсэгт хүчний Жанжин штаб ОХУ-ыг Сирийн Засгийн газарт усан онгоц эсэргүүцэгч дэвшилтэт далавчит пуужин нийлүүлснийг буруушаалаа. Тэд “ОХУ энэ үйлдлээрээ Сирийн иргэний дайныг зогсоож, улс төрийн шинэчлэл явуулах олон улсын хүчин чармайлтыг үгүй хийж байна" хэмээв.

АНУ тэргүүтэй барууны орнууд Сирийн сөрөг хүчний байгууллагуудын хүсэлтээр Сирид нислэгийн хориотой бүс тогтоож, далайн тээврийг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа. Харин ОХУ-аас “Яхонт” хэмээх усан онгоц эсэргүүцэгч дэвшилтэт далавчит пуужин авсан Сирид энэ хориг арга хэмжээг тогтооход илүү хүндрэл учирна хэмээн АНУ-ын тал үзэж буй.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 29 мин