Венесуэл Америкийн харилцаа сайжирна
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Элиас Хауа АНУ-тай харилцаагаа хэвийн болгож, хоёр орны хооронд дипломат харилцааг дээд түвшинд сэргээхэд бэлэн буйгаа мэдэгдэв. ВВС агентлагийн мэдээлснээр, сайд Хауа орон нутгийн телевизээр хийсэн мэдэгдэлдээ энэ тухай өгүүлжээ. Социалист лидер агсан Уго Чавесын эрх барьсан 14 жилийн хугацаанд Каракас, Вашингтоны дунд маргаан, үл ойлголцол элбэг байсан нь эцэстээ хэн хэнийг нь Элчин сайдаа эгүүлэн татахад хүргэсэн. Венесуэл, Америкийн харилцаа 2010 оноос хойш итгэмжлэгдсэн төлөөллийн түвшинд явагдаж байгаа.
Вашингтон эдүгээ Венесуэлийн худалдааны гол түншийн нэг хэвээр байгаа. АНУ-д 2012 онд нийлүүлсэн Венесуэлийн нефтийн хэмжээ хоногт 900 мянган баррельд хүрчээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ