ДОХ-ын шинэ тохиолдол хөдөө орон нутгаас илэрчээ

ДОХ-ын шинэ хоёр тохиолдол хөдөө орон нутгаас илэрчээ. Шинээр илэрсэн халдвар тээгч нь хоёулаа эрэгтэй бөгөөд 25-29, 45-49 насныхан байна. Ингэснээр ХДХВ-ын халдварын батлагдсан тохиолдлын тоо 140 болжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрсөн долоо хоногт 733 хүн хандаж үйлчлүүлснээс 541 нь урьдчилан сэргийлэх болон сайн дураараа ханджээ. Нийт үйлчлүүлэгчдээс БЗДХ-тай 16 хүн илэрч хавьтлын судалгаа, эмчилгээ, хяналтад орсон байна.

Б.Тэмүүлэн


СЭТГЭГДЭЛ БИЧИХ