Сонгуулийн сурталчилгаа эхэлнэ
Ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа гурван нэр дэвшигч өнөөдөр үнэмлэхээ авна. Тэд ийнхүү үнэмлэхээр авснаар сонгуулийн сурталчилгаа эхэлж байгаа юм.
МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Сонгуулийн ерөнхий хорооноос мандатаа өвөртөлж, Соёлын төв өргөөнд сурталчилгааныхаа нээлтийг албан ёсоор хийхээр юм.
Уг нь Сүхбаатарын талбайд нээлтийн ажиллагаагаа хийх хүсэлт гаргасан ч ЗГХЭГ болон Улаанбаатар хотын захиргаа зөвшөөрөл өгөөгүй гэнэ. Үүний дараа Хэнтий нутгийг зорих болжээ.
Тэрбээр өнөөдөр Төрийн тэргүүн биш, АН-аас нэр дэвшигчийнхээ хувьд хоёр гараараа ард түмэнтэйгээ мэндчилнэ. Мэдээж нээлтээ нийслэлд хийгээд Сүхбаатар аймгийн зүг хүлгийн жолоо мушгих аж.
Ганц эмэгтэй нэр дэвшигч маань СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсаны дараа ЭМШУИС-т очиж, багш, оюутнуудтай уулзахаар төлөвлөжээ. Учир нь намынхан нь маргааш "Их хуралдай"-гаа хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэхийг захижээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ