Солонгос охидын хамтлагийн Монгол гишүүн Лхамжав

Монгол ээж, солонгос аавтай Lyulin нэртэй монгол охин БНСУ-ын BIG STAR Entertainment-ын шинээр гарч ирж буй "BBde Girl" охидын хамтлагт дуулж байна.

Түүний тухай мэдээллийн сайтад бичихдээ “1991 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд ээж нь 2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тогооч байсан. Түүний бага эгч Монголд супермодель бөгөөд том эгч нь Монгол Улсын волейболын шигшээ багийн тамирчин. Lyulin-ий нагац ах нь Монголын алдартай хошин шогийн жүжигчин гэж дурьджээ.

"BBde Girl" хамтлагийн хувьд Nana, Son Nana, Christine, E-sea, Li-v болон Lyulin (монгол) нарын зургаан гишүүнтэй.

Азийн хөгжмийн ертөнцөд “Монгол гүнж” нэрээр танигдах болсон дуучин охиныг А.Лхамжав гэдэг бөгөөд түүний тайзны нэр нь Lee Lyulin одоо 21 настай юм.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ