2014 онд нийт 14 тэрбум 662 сая төгрөгийн ажил гүйцэтгэжээ
НИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тодотгосон жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалтын төсвийгдүүрэг тус бүрээр авч үзвэл:
- Баянгол дүүрэг - 1 557 800 000
- Баянзүрх дүүрэг – 1 276 119 200
- Сонгинохайрхан дүүрэг – 1 082 200 000
- Сүхбаатар дүүрэг – 700 400 000
- Хан-Уул дүүрэг – 733 000 000
- Чингэлтэй дүүрэг – 992 100 000
- Багануур дүүрэг – 193 000 000
- Баганхангай дүүрэг – 29 100 000
- Налайх дүүрэг – 262 300 000
- Бусад – 7 836 600 000
Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тодотгосон жагсаалтын нийт дүн 14 тэрбум 662 сая 619.2 мянган төгрөг байгаа юм. Харин Хотын шуудын 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 532 тэрбум 831 сая 729.8 мянган төгрөгөөр баталсан. Хотын шуудын 2014 оны төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардалд нийслэлийн төсвөөс 165 тэрбум 906 сая 191.8 мянган төгрөг, замын сангийн хөрөнгөнөөс 25 тэрбум 702 сая 22.4 мянган төгрөг, нийт 191 тэрбум 608 сая 214.2 мянган төгрөгийг зарцуулахаар баталсан гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ