ШӨХТГ төсвөөс олгогдсон зээлүүдийг шалгаж эхэлжээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монголбанк, Хөгжлийн банк болон “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-д зээлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хүссэн албан бичгүүдийг хүргүүлжээ. Тус газар нь Чингис бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрээр болон “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд олгосон зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөд хяналт, шалгалт хийж эхэллээ. Мөн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Засгийн газрын бусад эх үүсвэрээр болон улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлөөр олгосон бусад зээлийн зориулалт, зарцуулалт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ