Зээлдэгчдийн тоо буурчээ

Орон сууцны найман хувийн зээлийн хэрэгжилт үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 47500 айл өрх найман хувийн зээлээр байртай болжээ. Харин эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед, ашиглалтад орсон байрууд зарагдахгүй, зээл хүсэгчдийн тоо буурсан үзүүлэлтэй байна.

Энэхүү хөтөлбөрөөр хуримтлал үүсгэж чадаагүй 25-26 насны залууст байр авах боломж бүрдэж, урьдчилгаа 30 хувиа төлөх чадвартай хэсгийн ихэнх нь байртай болсон гэнэ.

Зээлдэгчдийн тоо багассан нь хоёр шалтгаантай аж. Нэгд, 30 хувиа төлөх чадвартай хэсэг бараг дууссан, байртай болсон. Хоёрт, эдийн засгийн өнөөгийн хүндрэл нөлөөлж байгаа гэдгийн албаны хүн хэлсэн юм. Гэхдээ эрэлт, хүлээлт хэвээрээ байгаа гэдгийг онцолж байлаа. Чухамхүү урьдчилгаа 30 хувь дээр асуудал үүсээд байгааюм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ