Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч байна

Хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг өнөөдрөөс өргөдлийг Ашигт малтмалын газар дээр авч эхэллээ. Аж ахуйн нэгж, иргэдээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг олгож эхэлнэ. Харин маргаашаас эхлээд иргэд, аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг хүлээн авна.

Шаардлагад нийцсэн аж ахуйн нэгж, иргэдийн өргөдлийгаймаг, нийслэлийн Засаг даргад талбайн зургийг хавсарган бичгээр мэдэгдэх аж. Тэгснээр тухайн сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 30 хоногийн дотор хариу өгнө. Хэрэв хариу өгөхгүй бол Ашигт малтмалын газар саналыг хүлээн зөвшөөрсөнд тооцох юм дараагаар өргөдөл гаргасан аж ахуйн нэгжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, лицензийн эхний жилийн төлбөрийг төлөх тухай мэдэгдэнэ.

Мэдэгдэсний дараагаар ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлс болох гурван сая төгрөгийн хамт төлөхөөр тусгажээ. Ийнхүү төлбөрөө төлсөн бол ажлын гурван өдрийн дотор лицензийг гурван жилийн хугацаагаар олгох зохицуулалтыг хийсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ