Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгоно гэв
Төрийн сангийн данс улайсан гэх яриа өнгөрсөн хэдэн өдрүүдэд эрчимтэй тархаад байсан. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт Үүнийг үгүйсгэж “Төрийн сангийн данс хоосроогүй.
Өнгөрсөн мягмар гарагт төрийн албан хаагчдын цалин тавих санхүүжилтийг шилжүүлсэн. Зарим байгууллага цалингаа авсан байх” гэж тайлбар өгөв.
Түүнчлэн “Төсвийн тодотголын хэлэлцүүлгийн явцад Одонтой эх болон хүүхэд бүрт тэтгэмж олгохоор тогтсон. Тодотгол батлагдвал хүүхдийн мөнгийг даваа гарагт дансанд нь шилжүүлэхээр бэлтгэж байгаа” гэсэн юм.
Тэгвэл Засгийн газраас гаргасан Одонтой эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгийг танахсаналыг УИХ-ын гишүүд дэмжээгүй бөгөөд Төсвийн тодотгол батлагдсан тул өнөөдрөөс дээрх мөнгийг олгох бололтой.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ