1563.8 тэрбум төгрөгийн зээл олгов
Орон сууцны ипотекийн зээл авч байсан зээлдэгчдээс 819 тэрбум төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирээд байна. Үүнээс18649 зээлдэгчийн нийт 546.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй орон сууцны зээл рүү шилжүүлжээ.
Харин шинээр орон сууц худалдан авах хүсэлтээ өгсөн иргэдийн тухайд, 1.6 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдлөөс 27707 иргэнд 1563.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэлээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ