Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхааралд

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 сарын 07-ны өдрийн А/170 тоот захирамжаар “Татвар төлөгч иргэний баталгааны тэмдгийн загвар”-ыг баталсан бөгөөд Нийслэлийн нутаг дэвсгэрт ажил, үйлчилгээ эрхэлж буй татвар төлөгч иргэн энэхүү загварын дагуу баталгааны тэмдгээр хангагдан ажиллаж байна.

Татвар төлөгч иргэний баталгааны тэмдэг гэж юу вэ? Татвар төлөгч иргэний баталгааны тэмдэг нь Монгол Улсад хувиараа ажил, үйлчилгээ эрхэлж буй татвар төлөгч иргэнд олгож байгаа 15*48 мм хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэрийн цэнхэр өнгийн дардас юм.

Баталгааны тэмдэгт:

•татвар төлөгчийн дугаар /регистрийн дугаар/,

•ургийн овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр,

•баримт таних дугаар /татварын албанаас гарна/,

•цагдаагийн албанаас олгосон бүртгэлийн дугаарыг тусгасан байна.

Татвар төлөгч иргэнд баталгааны тэмдэг олгох дараалал:

Иргэн та дараах материалыг бүрдүүлэн өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяалахтатварын хэлтсийн хороо хариуцсан байцаагчид бүртгүүлэн, татвар төлөгч иргэний баталгааны тэмдэг авах захиалгыг өгнө.Үүнд:

1.Иргэний үнэмлэхний хуулбар

2.Тэмдгийн үнэ 20.000 төгрөг Татварын алба татвар төлөгч иргэнийг татвар төлөгч иргэний бүртгэлийн мэдээллийн санд бүртгэж баталгааны тэмдэг олгоно.Татвар төлөгч иргэн баталгааны тэмдэгтэй болсноор:

-Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06(А)/, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн мэдээний маягт /ТТ-06(Б)/, жишиг татварын тайлангбаталгаажуулах;

-НДШ-ийн тайланг баталгаажуулах;-Санхүүгийн анхан шатны баримтыг баталгаажуулах;

-Банкнаас зээл авахад зээлийн гэрээг баталгаажуулах боломжтой болно.

Анхааруулга:

1. Сүхбаатар дүүргийн 10,11 дүгээр хороо буюу “100 айлын” барилгын материалын захад ажил үйлчилгээ эрхэлж буй татвар төлөгч иргэнд 2010 онд баталгааны тэмдэг олгосон. Энэхүү тэмдэг нь татвар төлөгчийн ургийн овог, цагдаагийн дугаарын бичвэргүй болно. Хуучин тэмдэгтэй татвар төлөгч иргэд шинэ тэмдэг авахболомжтой.

2. Сүхбаатар дүүргийн 100 айлын барилгын материалын захаас бусад зах, худалдааны төвд ажил, үйлчилгээ эрхэлж буй татвар төлөгч иргэн дээрх загвар бүхий тэмдгээс өөр тэмдэг хэрэглэсэн тохиолдолд хуурамч тэмдэгт тооцогдох бөгөөдхуурамч тэмдэг хэрэглэсэн татвар төлөгч хуулийн дагуу хариуцлага хүлээх болно.

Татвар хураалтын удирдлага, аргазүйн газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ