Хятадын аж үйлдвэрийн идэвхжилт хамгийн доод хэмжээнд хүрсэн

Дэлхийн эдийн засгийн гол хөдөлгүүрүүдийн нэг болоод буй Хятадын эдийн засгийн өсөлт цаашид удааширна гэсэн дохиог БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ сарын эхээр Бээжинд болж өнгөрсөн Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаэны дээд хэмжээний уулзалтын үеэр өгсөн. Өнгөрсөн сарын үзүүлэлтүүдээр өнгөрсөн улиралд Хятадын эдийн засгийн өсөлт 2009 оны гуравдугаар сараас хойшхи хамгийн доод хэмжээ буюу 7.3 хувь болж буураад байгаа юм.

Хятадын аж үйлдвэрийн салбарын идэвхжилт энэ сард сүүлийн хагас жилийн хамгийн доод хэмжээнд хүрч буурсныг "НSВС" банкнаас гаргадаг РМI буюу худалдан авагч менежерийн индекс харуулсан байна. Тус индекс өнгөрсөн сард 50.4 байсан бол энэ сард 50 оноогоо дөнгөж шүргэжээ. Энэ удаагийн судалгааны дүнгээр үйлдвэрлэлийн гарц сүүлийн зургаан сарын хугацаанд анх удаа буурсан үзүүлэлттэй гарчээ.

"НSВС" банкны ахлах эдийн засагч Хонбин Чу хэлэхдээ "Бид энэ сарын индекс буурсан үзүүлэлттэй гарна гэдгийг таамаглаж байсан. Энэ байдал ирэх оны эхний улиралд ч үргэлжлэх болов уу" гээд, инфляцын бус дарамтууд цаашид ч нэмэгдэж, хөдөлмөрийн зах зээлд бууралт гарах шинж тэмдэг илэрч байгаа гэжээ. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээл болон экспортын төлөв тодорхойгүй байгаа учир төсөв, мөнгөний зөөлөн бодлого явуулах шаардлагатай хэмээн зөвлөсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ