Хэрлэн голын урсгалыг Хятад руу эргүүлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулжээ
Монгол маань хамаг алт баялгаа харьд бэлэглэчихсэн, харласан бүтэлгүй толгой билээ бид, гэтэл өөр бэлэглэчих баялаг байна уу гэж өлөв долов хийсээр дарга нар маань бас нэг цөлмөчих баялаг олоод харжээ. Тэр нь ус юм.
Гадаргын усыг ашиглах төсөл нэрийн дор харьд хамаг усаа бэлэглэх санаа бодоод олоодхож. Хамаг усаа өмнө хөрш рүү урсгана, далимд нь өөрсдийн хэрэгцээг бас хангана, усныхаа 10-20 хувийг бид авна, энэ бол эрхэм дээд заяа гэж төслийнхөн хөөрцөглөж байна.
Хэрлэн голыг урагш нь урсгаад Сайншандынцогцолбороо усаар хангана гэж байх юм.Үүнийг орон нутгийн ИТХ-уудаар шийдүүлэн зөвшөөрүүлэх нь бараг бүтэж байгаа юм байх. Орон нутгийнхан гэж олиггүй зальтай улс байх юм гэнэ шүү. Эх нутгаа хамгална аа л гэдэг. Ганц хоёр жийп өгөөд ганц хоёр танхим кабинет тохижуулаад өгье гэх юм бол ээ юу дуртайгаа ачаад аваад яв гэдэг. Иргэний хөдөлгөөнийхөн ирвэл байчихаад эх нутгаа хамгаална аа л гээд унадаг. Эцэс төгсгөлгүй энэ бүхэн үргэлжилнэ. Эх нутаг баялаг харин хязгааргүй биш сан.
Хэрлэнгийн уснаас гадна Орхоны усыг өмнө тийш нь ургах асуудал судлагдаж байна. Монголын өмнө зүгийн уул уурхай, үйлдвэр, цөлжилт, хөрсний аюулгүй байдлын шалтгаанаар урагш нь гол усыг эргүүлнэ, том том усан сангууд байгуулж ашиглана гэж байна. Усалгаатай тариалан эрхлэх, МАА-г усаар хангах боломж ч гарч ирнэ гэж байна.
Хэрлэнгийн усыг эргүүлэх төсөлд аймгаас 50 тэрбум сонирхсон хөрөнгө оруулагчдаас 6 тэрбум улсын төсвөөс 43 тэрбумыг оруулаад байгаа гэнэ. Гадаргын усыг ийш тийш урсгаж цөлмөн ашиглах тусам улам ихэсдэг гэж хятадууд манайханд ойлгуулжээ. Тухайлбал Далай нуурын сав газрын захиргааныхан. Хэлянь хотын далан гэхчлэн аварга байгууламж байгуулж Далай нуурын усыг аль болох ихээр ашиглаад л байсан чинь харин ус нь бүр нэмэгдчихсэн юм байх.
Төслийнхөн Эрээн хотыг усаар хангах нь бүр мэдээжийн хэрэг, бараг эн тэргүүний зорилт бараг нэг улсын хот шүү дээ ухааны юм яриад ажиллаж байгаа аж. Монголын нөөц бололцоог түшиж байгуулагдсан энэ хот нь ирээдүйд өндөр хөгжилтэй, маш том хот болох стратегийн зорилттой юм гэнэ билээ. зам талбайгаа одооноос л Бээжин хотынх шиг өргөн уудм байгуулж байгааг л хар. Саалиа бэлдэхээр саваа бэлдэнэ гэдэг л энэ. Одоо усаа бэлдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ