ХУД-ийнхэн хороо бүртээ дулаалгын аян өрнүүлж эхэллээ

ХУД-ийнхэн “Дулаан, эрүүл, хэмнэлттэй орчинд амьдарцгаая” гэсэн уриатай дулаалны аяны өдөрлөгийн нээлтээ өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа. Үүнээс хойш энэхүү өдөрлөг тус дүүргийн 16 хороонд зохион байгуулагдах бөгөөд ирэх сарын 05-нд хаалтаа хийх аж. Тус дүүргийнхэн дулаалгын аяныг хороо бүртээ хийж байгаагаараа бусад дүүргээс онцлог бөгөөд ингэснээрээ иргэдэд мэдээлэл хурдан шуурхай хүрч байгаа гэдгийг тэд хэлж буй юм. Гэр хорооллын иргэдэд илүү ойртож очсоноороо дулаалгын аяны ач холбогдол, үр дүн төдий хэмжээнд гарах юм. Төв талбайд зохион байгуулдаг дулаалгын өдөрлөгт гэр хорооллын иргэд төдийлөн оролцож чаддаггүй нь нууц биш билээ.

Тус өдөрлөгт нийт 16 байгууллага оролцсоноос зуухны найм, шалны халаатын дөрөв, дулаалганы хоёр, гэрийн дулаалганы нэг, канад хаусны хоёр компани оролцож иргэдэд дулаан өвөлжихөд юу хэрэгтэй талаар мэдээлэл, сурталчилгаа хийж ажилласан байна. Энэ үеэр иргэд шалны цахилгаан халаатыг ихэд сонирхож байсан бөгөөд аль болох хөнгөлөлттэй үнээр авах боломж байгаа юу гэдгийг сонирхож байсан байна.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин