Ану дүүгээ өмөөрчээ
Дуучин Ану хүүхэдтэй болсноосоо хойш урлагийн тайзнаас бууж, хувийн амьдрал, хувийн бизнестээ анхаарал хандуулах болсон. Мөн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан үе үехэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд мэдэгдэл хийх болсон билээ. Харин энэ удаад дуучин Ч.Уранхолбоо дүүгээ өмөөрч “Соронз” сэтгүүлийн сэтгүүлчдэд ханджээ. Тэрбээр “Эгчийнхээ ажилд туслаад явж байгаа, хорхойд хоргүй дүүг минь шоучин пивоний газраадуус салдаггүй гэж бичжээ. Тавьсан зураг чинь клипны зураг гэдгийг мэдсэн үү? Энэ хүнд тийм хүмүүжил байхгүй. Эрхэм “Соронз” сэтгүүлийн эрхлэгч Туяа эгчээ одоо болно ш дээ. Есөн жил дугаар болгон дээрээ намайг муугаар бичлээ хангалттай биш гэж үү” хэмээсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ