Дэлгүүрээс хулгайлсан даашинзныхаа зургийг фэйсбүүктээ постлоод баригджээ

27 настай нэгэн эмэгтэй ганган даашинз бүхий шинэ зургаа фейсбүүктээ нийтэлснийхээ дараа цагдаа нарт саатуулагджээ. Учир нь түүний өмссөн эрээн даашинз нь хулгайнх байжээ.

Тэр эмэгтэй “Morties” нэртэй дэлгүүрээс уг даашинзыг хулгайлсан ба дэлгүүрийн эзний хүү уг даашинзыг хулгайлж буй камерын бичлэгийг өөрийн фейсбүүк хуудсандаа нийтэлсэн байжээ. Үүний дараа түүний фейсбүүк хуудсанд хулгайч бүсгүйн шинэ даашинзаа өмссөн зурагтай фейсбүүкийнх нь screenshot-ыг хүмүүс илгээж эхэлжээ.

Ингээд л уг дэлгүүрийнхэн цагдаад мэдэгдэж хулгайч эмэгтэйг баривчлуулсан байна.

Өөрөө өөрийгөө барьж өгсөн хулгайч эмэгтэйг шоолсон, өрөвдсөн олон мянган сэтгэгдэл уг хуудсанд дүүрээд байгаа гэнэ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ