Г.Алтанхүүг шүүх хурал дахин хойшиллоо

Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ 48 цагийн турш зодож, зэрлэгээр хөнөөсөн гэх хэрэгтхолбогдоод байгаа Г.Алтанхүүг өнөөдөр шүүх байв.

Гэсэн ч шүүгдэгчийн өмгөөлөгч биеийн байдлын улмаас хуралд ирж чадаагүй болон хохирогчдын талынхнаас шүүх хуралд байлцах ёстой хүмүүс эрүүл мэндийн байдлын улмаас хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулахаар болжээ. Одоогоор шүүх хурлыг хэзээ хүртэл хойшлуулах нь тодорхойгүй байгаа бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж байна.

Хэрэг гарсны дараахан хохирогчийн өмгөөлөгч болон ар гэрийнхэн Г.Алтанхүү талийгаачийг хөнөөсөн хэмээн мэдэгдэж байсан. Гэвч талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлт"Талийгаач согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нь үхэлд хүрэх шалтгаан болсон" гэж гараад байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ