Улсын начин Б.Сугаржаргалд зодуулсан харцага Д.Сэрээтэр гомдол гаргалаа
Үндэсний их баяр наадмын гурвын даваанд улсын начин Б.Сугаржаргал аймгийн арслан Г.Баасандоржийг амлаж барилдсан боловч барьц сонгуулж унасан юм.
Улмаар улсын начин Б.Сугаржаргал хоёр бөхийн барилдааныг шүүж байсан хөлийн цэц, улсын харцага Д.Сэрээтэрт гар хүрч, олныг бухимдуулсан билээ.
Тэгвэл улсын начин Б.Сугаржаргалд зодуулсан улсын харцага Д.Сэрээтэр МҮБХ-нд гомдол гаргасан байна.
Тэрээр энэ талаар "Залуу хүн аль бухимдахыг тэр гэхэв гээд орхитол төд удалгүй Б.Сугаржаргалын ах, дүү нар хүрч ирээд намайг “ална, шулна” гээд элдвээр харааж, заналхийлсэн. Уг нь миний харцага цолыг хүндэлдэггүй юм гэхэд насыг минь хүндэлж болмоор.
Гэтэл хэлэхэд ч эвгүй маш бүдүүлэг зан гаргалаа. Ер нь Б.Сугаржаргалд гомдоод сүйд болох юм надад алга. Эрүү амыг минь хугалж сүйд хийчхээгүй болохоор зүгээр орхиё гэтэл янз бүрийн хүмүүс хүрч ирээд намайг элдвээр дарамтлаад байхаар нь гомдол гаргасан" хэмээн ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ