Орчноо тохижуулахгүй бол инженерийн үйлчилгээ өгөхгүй

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 63-дугаар тогтоолоор Хот тохижилт цэвэрлэгээнийталаар байгууллага аж ахуйн нэгж иргэдээс дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан билээ. Журамд оруулсан өөрчлөлтөөр байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцах талбайг 50 хүртэл метр байхаар тогтоож, тохижилтын чиглэлээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан юм. Журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж буй газраас гадагш50 метр хүртэлх зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийж, ашиглалт засвар үйлчилгээ, хамгаалалтыг сайжруулах үүрэгтэйгээс гадна үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд хөрөнгө төлөвлөж, тухайн орчноо тохижуулах ёстой юм. Тухайн журмын хэрэгжилт хангалтгүй байгаа учраас, нийгмийн хариуцлагаа ухамсарлан,үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллагуудадинженерийн үйлчилгээ үзүүлэхгүй байх, авах арга хэмжээг тодорхой болгох шинэ журмыгхолбогдох байгууллагуудаас боловсруулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ