Гэрийнхээ таазанд борооны үүл байршуулдаг боллоо
Та урьд нь үүл барьж үзмээр мөрөөддөг байсан уу? Тэгвэл одоо ингэх боломжтой болжээ!
Нью-Йорк болон Шинэ Зеландад аж төрдөг олон талын авъяастай дизайнер Ричард Кларксон өөрийн хамгийн гоё бүтээлийн нэг болох Үүл (Cloud) бүтээжээ. Интерактив орон зайн энэ эвлүүлэг нь танай гэртчийдэн болон аянгын эффект бий болгохын тулд дуу, гэрлийг хослуулан ажилладаг байна.
Гаднаасаа хөвөн зөөлөн мэт харагдах гэрэл, дууны нарийн системийг удирдлага юмуу хөдөлгөөний пультээр тохируулж болдоггэнэ.Үүлний дуу чимээний систем нь утасгүй персонал сүлжээ болгон тоноглосон төхөөрөгт хөгжмийг дамжуулж өгнө.Үүл ньямар ч хүссэн гэрэл, тодролыг бас тохируулж чадна.
Энэ жижигхэн ухаалаг чийдэн нь гэрэл, хөдөлгөөн мэдрэгч, микрофон болон хүчтэй акустикийн системээс бүрддэг байна. Зайны удирдлага ньүүлийг янз бүрийн аргаар тохируулж, түүнийг ердийн аадрын үүл шиг болгож, түүний эргэн тойронд хөдөлгөөн болон дуу чимээ юмуу хөгжмийг мэдрэх боломжийг хэрэглэгчид олгодог ажээ. Гадна талын хөвсгөр мэт хэлбэр нь бид жинхэнэ үүлийг харж байгаа юм шиг бодитой мэдрэмж төрүүлдэг байна.
Тийнхүү “Вааав”гэж хэлэхээс яахав!
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ