НИТХ-ын дарга асан Т.Билэгт, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нарыг шүүж эхэллээ

НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Хотын дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нарыг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд эхэллээ. Т.Билэгт нар нь гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдаад байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдсон.

Т.Билэгт, Ц.Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутган шүүх юм. Тус зүйл ангид бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан бол дээд тал нь 10 жилийн хорих ялаар шийтгүүлэх заалттай.

Т.Билэгт, Ц.Батбаяр нар нь Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын ко­мис­сын даргын ажлыг давхар хашиж байхдаа ал­бан тушаалын байдлаа ур­­вуу­лан ашиглаж 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өр­гөө” зочид буудалыг та­тан буулгаж, Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ком­па­нийн өмчлөлд шил­жүү­­лсэн.

Улмаар уг компа­нийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” компа­нийн охин компани болгон шил­жүүлэн үрэгдүүлж, Нийс­лэлийн өмчид онц их хэм­жээний хохирол учруул­сан гэмт хэргийг гардан үйлд­сэн хэрэгт буруутгагдаж бай­на.

Мөн Т.Билэгтийг албан тушаа­лын байдлаа урвуулан ашиг­лаж хоёр тэрбум 125 сая төгрөгийн үнэлгээтэй “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар Н.Энхбаярынтөрсөн дүү Н.Энхтуяагийн “Медиа холдинг” компани, Д.Чулуунбаатар нарын нэ­рээр хувьчилж, улмаар Н.Энх­баярын үүсгэн байгуул­сан “Эскон” компанийн охин компани болгон шилжүүлэн, үрэгдүүлж Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ