Цахилгааны төлбөр авах хугацааг 10 хоног болгон өөрчилжээ
УБЦТС компани борлуулалтын орлогоо сайжруулах, эрчим хүчний салбарын эдийн засгийн чадавхийг дэмжих зорилгоор хэрэглэгчдээс төлбөр авах хугацааг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн 15 хоног байсныг 10 болгонөөрчилжээ.
Тус компани хэрэглэгчдээ оршин суугаа дүүргийнх нь нутаг дэвсгэрээс нь шалтгаалан цахилгаан эрчим хүчний борлуулалтын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар циклд хувааж төлбөр хураах ажлаа явуулдаг. Тухайн хэрэглэгч аль циклд хамрагддагийг “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-д нь тусгайлан тэмдэглэж өгсөн байдаг аж.
Төлбөр төлөх хоног багассан нь бүх циклийн хэрэглэгчдэд хамаарах ба дараах хүснэгтэд заасан хугацаанд цахилгааны төлбөрөө төлөөрэй.
Хэрэглэгчдийн сар бүр цахилгааны төлбөрөө төлөх хугацаа
Цикл |
Тоолуурын заалт авах |
Нэхэмжлэх банкинд хүргэгдэх |
Хэрэглэгч төлбөрөө төлөх |
Сануулах, түдгэлзүүлэх мэдэгдэл хүргэх |
Эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх |
I | 1-5-ны өдрүүд |
2-6-ны өдрүүд |
6-15-ны өдрүүд |
11-15-ны өдрүүд |
16-ны өдрөөс |
II | 6-10-ны өдрүүд |
7-11-ний өдрүүд |
11-20-ны өдрүүд |
16-20-ны өдрүүд |
21-ний өдрөөс |
III | 11-15-ны өдрүүд |
12-16-ны өдрүүд |
16-25-ны өдрүүд |
21-25-ны өдрүүд |
26-ны өдрөөс |
IY | 16-20-ны өдрүүд |
17-21-ний өдрүүд |
21-31-ний өдрүүд |
26-30-ны өдрүүд |
1-ний өдрөөс |
Y | 21-25-ны өдрүүд |
22-26-ны өдрүүд |
26-5-ны өдрүүд |
1-5-ны өдрүүд |
6-ны өдрөөс |
YI | 26-30-ны өдрүүд |
27-1-ний өдрүүд |
1-10-ны өдрүүд |
6-10-ны өдрүүд |
11-ний өдрөөс |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ