“Боинг”-ийн хар хайрцгийг Малайзд шилжүүлэн өгчээ

{!!!right!!!}БН Донецк Ард Улсын эрх баригчид Малайзын сүйрсэн “Боинг”-ийн хоёр хар хайрцгийг Малайзын шинжээч нарт шилжүүлэн өгчээ. Малайзын шинжээчид Олон улсын иргэний нисэхийн байгууллагын мэргэжилтнүүдэд бүхээгийн бичлэгийн аппаратуудыг үзүүлэх үүрэг авсан байна.

Донецк Ард Улсын өмнөөс ерөнхий сайд Александр Бородай, ерөнхий сайдын орлогч Андрей Пургин нар ажиллажээ. Хоёр тал шилжүүлэн өгөх тухай албан ёсны актад гарын үсэг зурж ийнхүү хүлээлцжээ. “Хар хайрцагууд”-ын байдал сайн байгаа бөгөөд ойрын үед бичлэгийг уншиж эхэлнэ гэж Малайзын төлөөлөгчдийн тэргүүн дурджээ.

Малайзын “Боинг” сүйрэхэд салан тусгаарлагчдыг гэм буруутай хэмээн нотлохын тулд баримт нотолгоог мушгин гуйвуулж байна хэмээн НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин Украины эрх баригчдыг буруушаасан. Украины талын тараасан офицеруудын ярианы бичлэгийг “өмнө болсон ярианаас нийлүүлэн эвлүүлж, харин зенитийн пуужингийн “Бук” цогцолборыг Оросоос оруулж ирсэн гэх бичлэгийн зургийг “хэрэг дээрээ Украины хяналтад байгаа нутагт авчээ” гэж тэр хэлсэн байна.

“Украин улс өөрийн диспетчерүүдийн үйлдлийн тухай, Украины зенитийн пуужингийн цогцолборын нэг батарейг журамт цэргийнхний хянаж буй нутаг дэвсгэртэй залгаа нутагт шилжүүлсэн шалтгааны тухай зэрэг олон асуултад хариулах хэрэгтэй болж байна. Иргэний нисэх онгоцыг унамагц дээрх батарей энэ нутгаас яагаад яаралтай гарсан бэ?

Украины агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчний радио-локацийн станц яагаад чухамхүү долдугаар сарын 17-ноос дээд зэргээр идэвхтэй ажиллаж байсан бэ? Оросын БХЯ-ны тавьсан хэд хэдэн асуулт болон бусад асуудлыголон улсын хэрэг бүрдүүлэгч нарт тавина хэмээн бид найдаж байна” гэж Чуркин хэлжээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Малайзын “Боинг-777” нисэх онгоц сүйрсэн асуудлын тухай тогтоолыг санал нэгтэй гаргасныг хэвлэлд мэдээлж байна. Нисэх онгоц унасан бүсэд нэн даруй гал зогсоож, түүнчлэн сүйрлийн газраас олдсон гэрчлэх баримтуудыг хөндөхгүй байж, олон улсын мэргэжилтнүүдийн аюулгүй байдлыг хангахыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд шаарджээ. Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг Орос улс дэмжсэнийг АНУ сайшаасан байна.

Сүйрлийг мөрдөн шалгах ажлыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагаар удирдуулах саналтай байгаагаа НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин илэрхийлжээ. БН Донецк Ард Улс болон Украины эрх баригчид “Боинг”-ийн унасан газрын эргэн тойрны 40 км-ийн бүсэд гал зогсоохыг зөвшөөрсөн байна.

Аврагчид Малайзын нисэх онгоц унасан газарт хүмүүсийн цогцсыг эрж хайх ажлыг дуусгажээ. Сүүлчийн мэдээгээр, амь үрэгдсэн 282 хүний цогцсыг олсон байна. Эдгээр цогцсыг ачсан хөргөгч бүхий вагонууд Харьков хот руу хөдөлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ